В.Путин: Америк цэргүүд Сирийг чөлөөлөх нь ЗӨВ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр Сирид алба хааж буй цэргийн албан хаагчдаа нутаг буцаахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.

 

 

Тэрбээр өчигдөр  Афганистанд байгаа цэргүүдийнхээ 50 хувийг мөн эргүүлэн татахаа мэдэгдэж "АНУ өмнөх шигээ Ойрхи Дорнодын орнуудад санаа тавих болно. Гэхдээ цэргийн хүчээр бус" гэж хэлжээ. 

 

Сириэс цэргээ гаргахаар болсонд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж, талархал илэрхийлсэн талаар "TASS" агентлаг уламжлав. 

 

Тэрбээр  өчигдөр уламжлал ёсоор хэвлэлийн их хурал зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан байна. 

 

В.Путин "Трампын шийдвэрийг хүндэтгэж байна. АНУ, Сириэс цэргээ гаргавал энэ улсын ирээдүй гэрэлтэх болно. Бид ганцаараа болон хамтаараа алан хядах Исламын улс бүлэглэлтэй тэмцэж, тус бүлэглэлийг Сирийн газар нутгаас хөөж гаргасан. Мөн Сирийн асуудлаар хоёр улс хамтран ажиллахаар төлөвлөж байгаа " гэж хэлжээ. 

 

В.Путин өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгуулж, дахин Кремлийн тэргүүнээр сонгогдсон юм. Тэрбээр 2001 оноос хойш 14 дэх удаагаа хэвлэлийн хурал зохион байгуулж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнэг дарунгуйлагчийг юунд нь магтаав. Оросууд маш ядуу бгаа. Бензиний үнэ нь гэхэд манайхаас өөрцгүй шүү
2018-12-21
http://StartWeeklyJob.com/?userid=86225
2018-12-21
УНШИГЧ:
ҮНЭХЭЭР Л ПУТИНИЙГ ШҮТЭН БИШРЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ, ОРОС АХ НАР АЗТАЙ ХҮМҮҮС ШҮҮ, НАМАГТ ШИГДЭЭД СҮЙРЧИХСЭН УЛСЫГ СУГА ТАТААД ГАРГААД ИРЧИХСЭН ХҮН ДЭЭ, ДЭЛХИЙН ХҮН БАЙХААС Ч АРГА АЛГА,
2018-12-21
Uuu:
ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ УГТЭЙ ХУЧИРХЭГ УДИРДАГЧ УНЭХЭЭР ООР ЮМАА. МОНГОЛД МААНЬ ХЭЗЭЭ ИЙМ ЛИДЕР ТОРОХ БОЛОХ ДОО. БИЕ БИЕНЭЭ ООРООСОО ИЛУУ МЭДДЭГ ШУНАЛЫН ТИП БОЛСОН ДУУРЭН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИД ТОЛГОЙ ДЭЭР ХУВАЛЗ ШИГ ШИГДЧИХЭЭД ХЭЦУУ БНА. УУНИЙГ ООРЧЛОХ ЗОРИГТОЙ МОНГОЛ ГЕНЕРАЛ,ХУРАНДАА АЛГА УУ?
2018-12-21