Индонезид цунами дэгдэж, 222 хүн амиа алджээ

Индонезийн Суматра, Жава арлыг зааглах "Анак Кракатоа" галт уул дэлбэрч, үлэмж хэмжээний хохирол учруулаад байна.
Тэгвэл уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 222 хүн амиа алдаж, 843 хүн бэртсэн талаар тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний төвөөс уламжлав.
Ерөнхийлөгч Жоко Видодо "Жинхэнэ гамшиг" гэж мэдэгдлээ.
Галт уул өнгөрөгч бямба гаригийн 21.30 цагийн орчимд дэлбэрч, цунами үүссэн байна. Эрх баригчид гамшгийн бүс рүү олон тооны аврагчид илгээж, иргэдийг аюулгүй газар байршуулахыг үүрэгджээ.
Сулавеси арлын Палу аралд өнгөрөгч есдүгээр сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 2,000 гаруй хүн амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ