Барселона хотноо террористууд халдах эрсдэлтэйг санууллаа

img

Испанийн Барселона хотноо террорист халдлага гарч болзошгүй байгаа талаар “Ройтерс” агентлаг уламжлав. Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны твиттер хуудастаа нийтэлж, Испанийн эрх баригчдад сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

 

 

“Шинэ жилийн үеэр Барселона хотын Рамбла дүүргийн тээврийн хэрэгсэл, автобусны хөдөлгөөний бүсэд ихээхэн анхаарал хандуулж, нэмэлт хүч, хамгаалалт  гаргах хэрэгтэй. Террорист этгээдүүд уг баярын үеэр жуулчид, иргэдийн хамгийн ихээр очиж, үйлчлүүлдэг газруудыг гол байгаа болгох эрсдэлтэй” гэж Төрийн Департамент  жиргэсэн байна.

 

Уг сэрэмжлүүлгийг Барселона хотын Цагдаагийн газар хүлээн авсан гэдгээ мэдэгдэж, хотын хамгаалалтыг нэмэгдүүлэн ажиллаж буйгаа илэрхийлжээ.

 

Төрийн Департаментын онцлоод буй Рамбла дүүрэгт өнгөрөгч оны наймдугаар сарын 17-нд ачааны машинтай террорист этгээд иргэдийг дайрсан юм. Халдлагаар 13 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.Уг террорист халдлагатай холбогдуулан цагдаагийнхан Испани болон Марокко иргэншилтэй хоёр этгээдийг баривчилсан ч гол хэрэгтэн буюу ачааны машины жолооч сураггүй болжээ.

 

Мөн Камбрилье хотноо террорист халдлага гарч, 16 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ