Сураггүй болсон гүнжийн шинэ зургийг нийтэлжээ

Арабын Нэгдсэн Эмирт Улсын гүнж Шейха Латифа сураггүй алга болоод жилийн хугацаа өнгөрч байна. Тэрбээр Дубайн удирдагч Мухаммед бин Рашид Аль Мактумын охин билээ.
"Түүнийг өнгөрсөн оны гуравдугаар сард барууны нэг орон руу зугтахыг оролдсон" гэж орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.
Хэвлэлээр цацагдсан мэдээллийг удирдагч эрс үгүйсгэж "Гүнж гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаа" гэжээ.
Тэгвэл жил орчим сураггүй байсан гүнжийн шинэ зургийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Гэхдээ уг мэдээлэлд НҮБ болон хүний эрхийн байгууллагууд эргэлзэж буйгаа илэрхийлж, гүнжийн талаарх мэдээллийг хүргэхийг шаардсан түүхтэй.
Гэрэл зурагт гүнж Ш.Латифа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дээд комиссар Мэри Робинсоны хажууд сууж буйгаар гарчээ. Зургийг энэ сарын 15-нд Дубай хотноо авчээ.
Арабын Нэгдсэн Эмирт улсын Гадаад хэргийн яам өчигдөр дээрх гэрэл зургийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл рүү илгээсэн байна.
Робинсон "Гүнж аюулгүй байгаа" гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ