АНУ-д Зул сарын үдэш хоёр хүн амиа алджээ

img

АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотноо өчигдөр буюу Зул сарын баяраар хоёр ч байшинд гал гарч, хүний амь нас эрсэдсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас хоёр иргэн амиа алдаж, гурван иргэн түлэгдсэн байна. Мөн олон тооны өрх Зул сараас цахилгаангүй байсан гэнэ. 

 

Эхний гал түймрээс 83 настай эмэгтэй амиа алдсан. Галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна" гэж Хьюстон хотын Гал түймэртэй тэмцэх албанаас уламжлав. 

 

Энэхүү үйл явдлаас хэдхэн цагийн дараа хотын өмнөд хэсэгт байрлах байшинд гал гарч, бага насны хүү амь үрэгдсэн гэнэ. 

 

Гал түймрийн улмаас 10 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ