Тайландад марихуаныг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрлөө

img

Тайландын парламент марихуаныг эмчилгээний болон судалгааны зориулалтаар ашиглахыг зөвшөөрөх шийдвэр гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тус улсад 1930-аад он хүртэл марихуаныг өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг байсан гэнэ. Улмаар 1979 оны мансууруулах бодисын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэглэх ба зарж борлуулахыг хоригложээ. 

 

Эрх баригчид ийнхүү шинэ оноос ард түмнээ баярлуулахын тулд ээлжит бус хуралдааныг зохион байгуулж, тус асуудлын талаар ярилцсан байна. 

 

“Энэ бол хууль тогтоох байгууллагаас эрх баригч, ард түмэндээ барьж буй шинэ оны бэлэг" гэж  хууль санаачлах түр хорооны тэргүүн Сомчай Савангкарн "Ройтерс" агентлагт ярьжээ. 

 

Тайландаас гадна Канад, Колумб, Уругвай улс  марихуаныг эмчилгээний болон судалгааны зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн билээ. 

 

Азийн орнууд хар тамхийг хуулиараа хориглодог ба Сингапур, Индонез, Малайз улсад хар тамхи борлуулсан хүнд ялын дээд хэмжээ оноодог билээ.

 

Британийн иргэн Бали аралд амарч байхдаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон ба Индонезийн шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн ял оноосон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ямар учиртай ингэтлээ хөгшин залуугүй баярлалддагийн болдоо
2018-12-27