32 жилийн өмнө хулгайлагдсан охиныг аварчээ
2018-12-26

Аргентин, Боливын цагдаагийнхан хамтран 1980-аад оны үед хулгайлагдсан охиныг эсэн мэнд аварсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан Аргентин эмэгтэйг хүүгийнх нь хамтаар Боливоос аварч, тусламж үзүүлсэн гэнэ.

 

Аюулгүй байдлын улмаас барьцааны иргэдийн мэдээллийг нийтэд түгээхээс Аргентины Дотоод хэргийн яам татгалзжээ. 

 

Эмэгтэйг 32 жилийн өмнө гэрийнх нь гаднаас хулгайлсан ба цагдаагийнхан мөн түүнийг барьцаалсан этгээдийн талаарх мэдээллийг нууцалсан байна.

 

Албаныхан "Эмэгтэй энэ сарын 25-нд Мари дел Плата дахь гэр бүлтэйгээ уулзах боломжтой болсонц гэж мэдэгджээ. 

 

Тэднийг энэ сарын эхээр тусгай ажиллагаа явуулж чөлөөлсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин