Израйлийн армийнхан өчигдөр Сирийн нийслэл Дамаск хотоос 40 км-ийн цаана байрлах бүс нутаг руу пуужин харвасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг үйдлийг ОХУ-ын эрх баригчид “Өдөөн хатгалга” гэж мэдэгдэж, гэнэтийн цэргийн ажиллагаагаа нэн даруй тайлбарлахыг шаарджээ.
“Израйлийн гэнэтийн дайралтын үеэр Катата дахь зэвсгийн агуулах өртөхөөс гадна гурван цэрэг хүнд шархадсан талаар Сирийн Батлан хамгаалах яамнаас уламжлав.
Израйль ойрын хугацаанд ямар ч зөвшөөрөлгүйгээр Сирийн газар нутагт цохилт өгөх нь нэмэгдэж байна. Тэд Сири дэх алан хядах “Хезболла” бүлэглэлтэй тэмцэж буй хэмээн тайлбарлаж байгаа юм. Тус бүлэглэл Израйль, Иранд алан хядах ажиллагаа явуулж, хохирол учруулсаар байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |