Трампыг Иракаас цэргээ авч явахыг шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Иракийн нийслэл Багдад хотын баруун хэсгийн Аль Асад агаарын баазад зочилсон юм.
Тус цэргийн баазад 5,200 орчим Америк цэргүүд алба хаадаг ба Ерөнхийлөгч гэнэтийн айлчлал нэрийн дор тэдэнд Зул сарын мэнд хүргэжээ.
Тэгвэл уг үйл явдлыг гэрчлэх гэрэл зургууд хэвлэлээр цацагдсаны дараахан Иракийн эрх баригчид "Иракийн газар нутагт хүрэлцэн ирэхдээ бидэнд мэдэгдэж, зөвшөөрөл авах учиртай. Гэтэл нэгдсэн улсын Ерөнхийлөгч манай улсад нууцаар ирээр нууцаар буцлаа" гэж мэдэгдэв.
Зарим гишүүд "Америкчуудын цэргийн дэмжлэг манай улсад шаардлагагүй. Тиймээс нэн даруй цэргээ эргүүлэн тат" гэжээ.
Трамп өнгөрөгч долоо хоногт Сири дэх цэргүүдээ эргүүлэн татахаа мэдэгдсэн бол дээрх гэнэтийн айлчлалын үеэр "Ирак улсаас цэргээ эргүүлэн гаргахгүй. Ирак дахь цэргийн хүчээрээ Сири тэргүүтэй орнуудад энхийг сахиулах ажиллагаа явуулна" гэсэн юм.
Мөн Трамп гэнэтийн айлчлалынхаа дараа Иракийн Ерөнхий сайд Адел Абдул Махдитай хэдхэн минут утсаар ярьсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ