АНУ-ын төрийн ажил санхүүжилтгүйн улмаас ГАЦЛАА

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа санхүүжилтгүйн улмаас саатаад буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Уг саатал ийнхүү зургаа дахь өдрөө үргэлжиж байна. Санхүүжилт зогссоны улмаас холбооны Засгийн газрын есөн яамны үйл ажиллагаа саатжээ. Сенат болон Төлөөлөгчдийн танхим өчигдөр уулзалт хийсэн ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй аж.
"Энэ байдал 2019 он гарах хүртэл үргэлжиж болзошгүй" гэж эрх баригч Бүгд Найрамдах намаас сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүд мэдээллээ.
Засгийн газрын үйл ажиллагаа саатаж, төрийн байгууллагууд үүдээ барьсан нь сөрөг хүчин Ардчилсан намын буруу гэж эрх баригчид уламжлав.
Төрийн ажил гацаад зургаан өдрийн хугацаанд хамгийн багадаа 420,000 гаруй албан хаагч ЦАЛИНГҮЙ ажиллаж байна.
Төв Америкийн орнуудаас цутгаж буй цагаачдын урсгалыг зогсоохын тулд Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-Мексикийн хил орчимд таван тэрбум ам.долларын өртөгтэй хана барихаа мэдэгдэж, санхүүжилт хүсчээ.
"Сөрөг хүчин тусгаарлах хана барихад 1.3 тэрбум ам.доллар шаардлагатай, илүү мөнгө төсөвлөх хэрэггүй" гэж үзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ