Лиам, Майли нарын ХУРИМ ЗУРАГ ил боллоо

img

Холливуудын сайхан залуусын нэг жүжигчин Лиам Хемсворт болон дуучин Майли Сайрус нар энэ сарын 18-нд гэр бүлийн хүрээнд нууцхан хуримын ёслол үйлдсэн хэмээн шар хэвлэлүүд мэдээлж байв.

 

 

Тэгвэл уг мэдээллийг хос баталж, хуримын зургаа нийгмийн сүлжээндээ байршуулсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Шинэхэн эхнэр Майли инстаграмдаа нөхөртэйгээ авахуулсан хуримын даашинзтай зургаа байршуулаад "АРВАН ЖИЛИЙН ДАРАА" гэж бичжээ. 

 

 

Хос 2008 онд "Сүүлчийн дуу" гэх уран сайхны кинонд хамтран тоглосон юм. Уг бүтээлийн дараа буюу 2009 оноос хос үерхэх болсон ба 2011 онд сүй тавьцгаасан аж. Харин 2014 онд салж, сүйгээ цуцалсан ч 2016 оны эхээр эргэн нийлж, ийнхүү хуримын ёслол хийлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ