Энэтхэг эмэгтэйчүүд 620 км үргэлжлэх ХҮН ХАНА үүсгэж, тэмцжээ

img

Энэтхэгийн Керала мужид олон сая эмэгтэйчүүд 2019 оны эхний өдөр тайван жагсаал зохион байгуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг тайван жагсаалд ойролцоогоор гурван сая хүн оролцсон гэнэ. Эмэгтэйчүүд эрх тэгш байдал, улсын ирээдүй болсон залуу охидын аюулгүй байдлын төлөө гар гараасаа барьцгааж, зам дагуу зогссон байна. Эмэгтэйчүүд эгнэн зогсоход 620 км зам үргэлжилсэн  ХҮН ХАНА үүсгэсэн байна. 

 

Энэ нь дэлхийн түүхэнд анхдагч эсэргүүцлийн жагсаал гэнэ. 

 

Кералагийн мужийн төвд байрлах "Сабаримала" сүмийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг үл тоон эмэгтэйчүүдийг сүмд нэвтрүүлэх, мөргөл үйлдэхийг хориглосоор байгаа нь эмэгтэйчүүдийг дээрх жагсаалыг зохион байгуулахад хүрчээ.

 

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүднээс уг санаачлагыг гаргасан аж. 

 

Тус сүм үүсгэн байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдийг сүмд нэвтрэхийг хатуу хориглодог уламжлалтай байсан ч шүүх өнгөрсөн оны есдүгээр сард энэхүү хүний эрхийг зөрчсөн заалтыг хүчингүй болгож "Арьс өнгө, хүйс, нийгмийн гарал үүслийг үл хамааран сүмд мөргөл үйлдэх эрхтэй" хэмээн заажээ. 

 

Шүүхийн шийдвэрийн дараа мөргөл үйлдэхээр ирсэн 100 гаруй бүсгүйчүүд шалтгаангүйгээр эрэгтэйчүүдийн халдлага, гутаан доромжлолд өртсөн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Saihan yumaa temtsej chaddag uls
2019-01-02
yaji 620 km baydag yum be ?
2019-01-02
zochin:
Delhiin hamgiin ardchilsan erh chuluutei uls bol enetheg gej delhii dayaraa surgadag bilee. Amerik Enetheg hoeriig delhiin hamgiin erh chuluutei ardchilsan uls gej toocdog.
2019-01-02
зочин:
хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл
2019-01-02