Бразилыг хүнд суртал, авлигаас чөлөөлнө

Бразилийн шинэхэн Ерөнхийлөгч Жаир Болсонару өчигдөр албан ёсоор тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа орсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тангараг өргөх ёслол нийслэл хотноо зохион байгуулагдаж, олон сая иргэн оролцсон байна.
Ерөнхийлөгч ард түмэндээ “Манай улсад ноёлоод буй ялгаварлан гадуурхах үзэл болон хагарлыг үгүй хийх болно” гэж амлажээ.
1964-1985 оны хооронд армийн офицер байсан Ерөнхийлөгч мөн “Конгрест үүрлээд буй авлига, гэмт хэрэг, эрх мэдлээ урвуулан ашиглах, хүнд суртал, эдийн засгийн буруу менежментийг Бразилийг бүр мөсөн орхих ҮНДЭСНИЙ ГЭРЭЭ хийх болно” гэв.
Тэрбээр өнгөрөгч оны аравдугаар сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд, Фернандо Хаддадтай өрсөлдөж, 55.7 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.
Шинэхэн тэргүүн сонгуулйин кампанит ажлынхаа үеэр хутгалуулж, эмнэлэгт ялалтаа тэмдэглэсэн нэгэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа “Тантай ажиллах болсондоо таатай байна” гэж жиргэж, баяр хүргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ