Нуранги дор 36 цаг байсан 11 сартай Орос хүүг аварчээ

img

ОХУ-ын Магнитогорск шинэ он солигдохтой зэрэгцэн нэгэн орон сууцны барилга нурсан билээ. Арван давхар барилгын нэг орц нурсан нь газ дэлбэрсэнтэй холбоотой гэж албаныхан мэдэгдэв.

 

 

Нурсан орцонд нийт 120 гаруй хүн амьдардаг аж. 

 

Уг гэнэтийн ослын үеэр есөн хүн амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж, 30 гаруй хүн сураггүй болжээ. Сурагггүй бологсдын дунд нярай хүүхэд байсан нь олныг цочирдуулж байв.

 

Тэгвэл аврагчид өнөөдөр үүрээр нурангид даруулсан 11 сартай хүүг эсэн мэнд аварсан талаар "TASS" агентлаг мэдээллээ. Хүү 36 цагийн турш нуранги дор байсан гэнэ. 

 

 

Хүүг яаралтай эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийж эхэлжээ. Мөн аврагчид хүүгийн эцэг, эхтэй холбоо тогтоохоор ажиллаж байна. 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр ослын газар очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bi:
Amid yavj aktan ayganaas us uuh huvitai huu bn burhan harhee
2019-01-03
Irgen:
Oron suutsnii dor restoranuud ajilluulah zuvshuurul ugdug buruu Gaziin heregleend ni haynalt alga
2019-01-02
Nnn:
Harin tiime
2019-01-02
Ээ эвий минь гэж..бурхан өршөөг
2019-01-02
Bi:
Amid yavj aktan ayganaas us uuh huvitai huu bn burhan harhee
Иргэн:
Харин тийм.естой тохирохгүй .би гэхэд л хувьдаа өөртөө итгэхгүй хэт стрессэнд орно.газаа хаасан эсэх ээ байнга шалгахаас эхлээд бусад хүмүүст итгэхгүй нойртойч хонож чадахгүй.Аймшигтай.
2019-01-02
манайд газ хэрэглээг хянадаг газар гэж байгаа юу.
2019-01-02
Nnn:
Harin tiime
irgen:
hoorhon huvitai hyy baina daa, mongold gaz eroosoo tohirohgui ugaasaa archaagui mulguu ulsuud daind suirsen um shig l boloh baih haa saigui , hezeech gaz hereglej tohirohgui hymyys
2019-01-02
Иргэн:
Харин тийм.естой тохирохгүй .би гэхэд л хувьдаа өөртөө итгэхгүй хэт стрессэнд орно.газаа хаасан эсэх ээ байнга шалгахаас эхлээд бусад хүмүүст итгэхгүй нойртойч хонож чадахгүй.Аймшигтай.
Иргэн:
Манайх байрнуудаа газанд холбовол энн байтугай юм болно доо. Замбараагүй улсад газ ерөөс тохирохгүй
2019-01-02