Трамп: Хана барих амлалтаа хойш тавихгүй
2019-01-07

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоход хүргээд буй Мексикийн хилийн дагуу хана барих асуудлаар Цагаан ордны тэргүүн Дональд Трамп зөвшилцөөнд хүрч, амлалтаа хойш тавихгүй хэмээн мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Ерөнхийлөгч Трамп "Би хана барихад шаардлагатай 5.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг бууруулах бодолгүй байна. Ойрын хугацаанд юу болохоос шалтгаалан би ҮНДЭСНИЙ ОНЦГОЙ БАЙДАЛ зарлаж болзошгүй. Намайг буруу алхам хийлгэхгүй байхыг хүсч байна" гэж хэлжээ.

 

Сөрөг хүчин Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хана барих асуудалд дургүйцлээ илэрхийлэн, хориг тавиад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
111111:
200 жилийн дараа Түмэн газрын трампын хэрэм гээд л ертөнцийн 7 гайхамшгийн нэг гээд тэр үеийн жуулчид очих уу? хаха
2019-01-07