Цасан шуурга шуурна

img

Ус, цаг уурын хүрээлэнгээс  ирүүлсэн урьдчилсан төлөвөөр 1 дүгээр сарын 17-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 18,19-ний өдрүүдэд ихэнх нутгаар, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд говийн нутгаар цас орно. Салхи 1 дүгээр сарын 17-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 18-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с, 19-ний өдөр ихэнх нутгаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах бөгөөд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс нолын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Иймд: Сум, орон нутгийн цаг уурын албанаас цаг агаарын мэдээллийг тодруулан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагад анхааруулга мэдээ хүргэн ажиллана уу.     ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ