38 орны төлөөлөгчийн газарт сэжигтэй илгээмж иржээ
2019-01-10

Австрали улсад суух гадаадын дипломат төлөөлөгчийн газруудад шуудангаар сэжигтэй илгээмжүүд хэд хэдэн удаа ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан уг хэргийг нарийн шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлжээ.

 

Илгээмжүүд АНУ, Их Британи, Франц, Шинэ Зеланд, Тайланд, Пакистан, Өмнөд Солонгос, Египет, Энэтхэг, Итали, Грек, Испани, Швейцарь болон Японы дипломат төлөөлөгчийн газарт ирсэн гэнэ.

 

Гэхдээ хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг албаныхан батлаагүй байна.

 

“Сэжигтэй илгээмжүүд дотор барилгын материалд ашигладаг, хорт хавдар үүсгэдэг, хүний эрүүл мэндэд нэн хортой хөвөн байсан” гэж гэрчүүд өгүүлэв.

 

Аргентины консулын газарт ирсэн шуудангаар ирсэн цагаан нунтаг ХОРГҮЙ хэмээн цагдаагийнхан мэдэгдэж, хяналтын камеруудыг шалгаж эхэлжээ.

 

АНУ-д өнгөрөгч онд экс Ерөнхийлөгч Барак Обама, Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, тэрбумтан Жорж Сорос, холливуудын уран бүтээлчдэд мөн сэжигтэй илгээмжүүд ирсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин