Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-15

Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа

 

     

 

     Төрийн банк нь 500 гаруй салбар нэгж 2800 гаруй Картаар үйлчлэгч байгууллагуудаараа  дамжуулан Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй нийт 3,8 сая төлбөрийн картыг хүлээн авч төлбөр тооцоог түргэн шуурхай найдвартай гүйцэтгэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд жил бүр Харилцагчдаа урамшуулах зорилгоор уралдаант аян зарладаг билээ. Энэ удаагийн урамшуулалт аянд Улаанбаатар хот болон Орон нутагт байрших  ПОС, Мобайл ПОС төхөөрөмж ашигладаг Картаар үйлчлэгч байгууллагууд хамрагдах юм. Аяны болзолд 2018 оны 11-р сарын 30-ны өдрийг дуустал нэг сарын хугацаанд ПОС, Мобайл ПОС төхөөрөмжөөр Хамгийн их орлого төвлөрүүлсэн, Хамгийн их гүйлгээ уншуулсан Улаанбаатар хот болон Орон нутгийн нийт 8 КҮБ-ыг  “Шилдэг КҮБ 2018”-д шалгаруулан Гадаадруу аялах аяллын эрх олгох юм. Иймд  Төрийн банкны КҮБ-н харилцагчид та бүхнийг энэхүү аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Shuud.mn
Сонин хачин