"Lion Air": Ахмад буцах зөвшөөрөл хүссэн ч хэтэрхий оройтсон байжээ

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн "Boeing 737-800" онгоцны хар хайрцгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ява тэнгисээс болсон билээ.
Тус онгоц өнгөрөгч оны аравдугаар сард Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа радарын дэлгэцнээс алга, удалгүй осолдсон юм.
Ослын улмаас уг онгоцонд зорчиж явсан 189 хүн бүгд харамсалтайгаар амиа алджээ. Өнөөг хүртэл олон мянган аврагчид ослын газар ажиллаж, хар хайрцгийг эрэн хайсан билээ.
Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны орлогч дарга Хоман Сатмико "Бичлэгт онгоцны ахмад буцах зөвшөөрөл төв станцаасаа хүссэн. Харин удалгүй холбоо тасарсан. Мэргэжилтнүүд үргэлжлүүлэн ажиллаж, ослын шалтгааныг тодруулах болно. Бүх мэдээллийг тайлахад хамгийн багадаа зургаан сар шаардлагатай" гэж мэдэгджээ.
Онгоц осолдсон шалтгааныг "техникийн бүрэн бус байдал"-тай холбоотой хэмээн албаныхан дүгнэсэн юм. Гэхдээ "Boeing 737-800" онгоц 2018 онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ зорчигч тээврийн онгоц байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ