Канадын Ерөнхий сайдын ихрийг Афганистанаас олжээ
2019-01-15

Канадын Ерөнхий сайд Жастин Трудотай тун адилхан эрийг Афганистанаас олсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Афганистаны  авьяастан тодруулдаг АФГАНЫ ОДОД телевизийн шоуны нэгэн оролцогч Абдул Салам Мафтун гэх 29 настай дуучин залуу олны анхаарлыг татаж байна. 

 

Тэрбээр Бадахшан мужийн иргэн ба хуримын дуучин гэнэ. 

 

Шоуны шүүгчид залуугаас Чи Канадын Ерөнхий сайдтай тун адилхан харагдах юм. Трудог мэдэх үү?" хэмээн асуужээ. 

 

 

Шоуны дараа залуу "Би үнэнийг хэлэхэд Канадын Ерөнхий сайдыг ямар хүн гэдгийг нь мэдэхгүй. Дараа нь интернэтээр харсан. Миний төрхтэй тун адилхан юм байна лээ. Шоуны дараахан тааралдсан хүмүүс намайг Афган Трудо гэх болсон. Үнэнийг хэлэхэд би энэ нэрэндээ хайртай. Мөн түүний ачаар хүмүүс намайг сонирхох болсон ба тэмцээнд түрүүлэх магадлал 50 хувиар өссөн" гэж ярьсан аж.

 

Залуу Канадын Ерөнхий сайдын тусламжтай интернэт ертөнцөд хурдан хугацаанд алдаршсан ба хуриманд дуулах олон урилга хүлээн авах болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин