Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо


Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо нэмж шинээр нотлох баримт гаргах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2019-01-16-ны 11 цаг хүртэл хойшлуулсан бөгөөд өнөөдөр шүүх хуралдаанд Д.Дорлигжав Д.Баатар нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорийн газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Гэвч Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо,А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гарган шүүх хуралдааныг 2019-01-14-ний 15:00 цагт товлон явуулсан ч шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Оросоо А.Ууганбаяр нар шинээр нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019-01-16-ны 11 цаг хүртэл хойшлуулсан. Өнөөдөр шүүх хурал болж өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Д.Дорлигжав нарыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн гомдол гаргаад байсан.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ