Монголчуудын ноёрхлыг зогсоосон Япон аварга зодог тайллаа

img

Японы сүмо дахь монголчуудын 20 жилийн ноёрхлыг зогсоож, Японоос төрөн гарсан ёкозуна Кисеносато өчигдөр зодог тайлж буйгаа зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

1998 онд Япон улсын иргэн мэргэжлийн сүмогийн дээд цолонд хүрсэн нь сүмочин бол Ваканохана юм. 

 

Кисеносато ёкозуна цол хүртсэн ч бэртэл гэмтлийн улмаас олон барилдааныг өнжихөөс гадна муу барилдах болсон нь ард түмнийхээ сэтгэлийг гонсойлгосон билээ. 

 

Аварга 2019 оны эхний барилдаан гурав дараалж ялагдсан байна. Гурав дахь барилдааны дараа тэрбээр зодог тайлах шийдвэрээ гаргажээ. 

 

Өдгөө 32 насиай Кисеносато өнгөрсөн 2017 оны 1, 3 сард түрүүлж, ёкозуна цолонд хүрсэн юм. 

 

 

Хэвлэлийн хурлын үеэр аварга ард түмнээсээ уучлалт гуйж "Би ёкозуна шиг сайн барилдааныг үзүүлж чадалгүй зодгоо тайлахаар боллоо. Олон хүн надаас их зүйлийг хүсч байсан байх. Би зорилгоо биелүүлж чадалгүй буцаж буйдаа харамсч байна. Намайг уучлаарай. Та бүхний итгэлийг алдсанд өөрийгөө буруутгаж байна. Би сүмогийн замыг сонгосондоо хэзээ ч харамсахгүй. Сүмо бол миний бүх зүйл. Бэртэл гэмтэл дэвжээнд гарахад саад болж байсан. Бэртлээ хурдан эдгээж, сайн барилдааныг үзүүлэхийг мөрөөдсөн. Анх удаагаа би өөрийгөө цаашид барилдах боломжгүй гэдгээ ухаарлаа. Тиймээс хүндхэн ч гэсэн энэхүү шийдвэрийг гаргалаа" гэж хэлжээ.  

 

Кисеносато 2002 оны гуравдугаар сард анх мэргэжлийн сүмоч болж, 2004 онд дээд зиндаанд дэвшсэн хамгийн залуу сүмоч юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

End setgegdel bichsen muuhai mongol humuusiin umnuus ichij bna:
Mundag buh shuudee.Yaponii undesnii sport sumod gadaadiin buh barilduuldaggui bsan bol ene hun ih awarga shuudee 20-30 ch turuulj medeh awarga bsan.Yamar ch bsan tanhairch hun amitan zodoj haranhui buduulgee gaihuulj zodog tailsangui bertel gemtelee diilelgui neg davaa avahgui bgaa bi zodog tailsan ni deer gej zodog tailj bna.
2019-01-21
Арчаагүй, хохь нь. Дөнгөж 32 насандаа зодог тайлдаг өрөвдөлтэй. 2 удаа түрүүлснээ аз гэж бод. Японууд сумодоо хийморгүй юм аа. Овоо барилдах байх гэсэн чинь эргээд новшроод байхийн
2019-01-17
Монгол сумочидыг маань зогсоож харин чадаагүй юм шүү.
2019-01-17
Бүтэхгүй сэтгүүлчид:
1болон 3 сар гээч юун 2 сар вэ?
2019-01-17
!!!Зочин:
Mongolchuudiin noerholiig zogsooj chadah hun baihgui l bolow uu! Uuchlaarai azaar suumhii taaraad Ekozuna bolson zaluu l daa! Tegehdee yahaw bid usiig ni uuwal esiig ni dagah estoi !!
2019-01-17