Саран дээр УРГАМАЛ тарих оролдлого бүтэлгүйтжээ

img

БНХАУ-ын энэ сарын 3-нд хөөргөсөн "Чанъэ-4" автомат станц сарны ар талын Эйткен-Өмнөд туйлын бүсэд   амжилттай ажиллаж байна. Тэгвэл тус станцын бүхээгт соёлж ургасан хөвөнгийн үр үхсэн гэх муу мэдээг "Синьхуа" агентлаг мэдээллээ. 

 

 

Эрдэмтэд "Уг туршилт удаан хугацаанд үргэлжилнэ хэмээн итгэж байсан. Үнэхээр харамсалтай мэдээг хүлээн авлаа. Найдвар тавихгүй байсан ч хүлээлт бол байсан" гэж ярьжээ. 

 

Соёолжийг үхүүлсэн хүчин зүйлийг сарны шөнөтэй холбож байна. 

 

Учир саран дээр шөнө болоход гадаргуугийнх нь температур Цельсийн хасах 170 хэм хүртэл доошилдог гэнэ. Туршилт хийх зорилгоор төмс, рапс /тосны ургамал/, талягийн шувтанцаг /arabidopsis-нэг төрлийн эмийн ургамал/ болон хүр хорхойн авгалдай зэрэг зургаан төрлийн биологийн төрөл зүйлээс сар руу аваачжээ. Гэхдээ эдгээр туршилт мөн БҮТЭЛГҮЙТСЭН гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ