Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно


Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн онд гарсан. Тус хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа.
Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 10.00 цагт болно.
Энэхүү урьдчилан хэлэлцүүлгээр Б.Махбалын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын хугацааг товлох юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ