Хятадад 916 мянган гахайг устгалд оруулжээ
2019-01-18

БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин хүрээгээ тэлсээр байна. Тус улс ганцхан долоо хоногийн дотор нийт 916 мянган гахайг устгалд оруулж, фермүүдийг ариутгах ажил үргэлжилсээр буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Хөдөө аж ахуй, бүс нутгийн асуудал хариуцсан яамны хэвлэлийн төлөөлөгч Гуан Дефу "Гахайн мялзан өвчин 24 мужид илрээд байна. Зарим бүс нутагт хөл хорио тогтоосон" гэж ярьжээ. 

 

Гахайн мялзан өвчний анхны тохиолдол 2018 оны наймдугаар сард яонин мужийн зүүн хойд хэсэгт бүртгэгдсэн аж. 

 

Эрүүл мэндийн яам "Энэхүү өвчин зөвхөн гахайнд халддаг. Улсын хэмжээнд хүн болон бусад мал, амьтанд халдсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ аюулгүй байдлын улмаас гахайн махаас татгалзахыг уриалж байна" гэх сэрэмжүүлэг гаргажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
баолдан ван:
гахайн мах маш хямд бөөндөнө урдаас орж ирээгүй замын үүдийн гайхай
2019-01-19
зочин:
хятадууд жилд долоон зуун тэрбум гахай иддэг гэсэн.
2019-01-18
зочин:
Xятад улс 400 сая гахайтай..ганц ч сая хүрэхгүй гахай устгаад дарагдахгүй л болов уу..
2019-01-18
Hytad:
Gahain mah ih hemjeger zarna
2019-01-18
Mahig ni mpngold oruulah bolov uu?
2019-01-18
Hytad:
Gahain mah ih hemjeger zarna