Ким Чен Уны "баруун гар" Вашингтонд айлчилж байна

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны "баруун гар" гэгддэг  эрх баригч "Хөдөлмөрийн нам"-ын Төв хорооны дэд дарга Ким Ён Чоль өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн ирсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрбээр тун удахгүй зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд буй ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалтын асуудлаар хэлэлцэхээр тус улсад иржээ. 

 

Хойд Солонгосын асуудал эрхэлсэн Цагаан ордны тусгай төлөөлөгч Стивен Бигун Пхеньянаас ирсэн хүндэт зочноо угтан авсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнөөдөр түүнтэй уулзахаар болсон гэнэ. 

 

Удирдагч эр Ерөнхийлөгч Трамп руу захиа илгээжээ. Уг захиаг сайд уулзалтын үеэр Ерөнхийлөгчид гардуулах өгөх аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ