Г.Баясгалан:Нийслэлийн Засаг даргыг батламжлуулах санал ирээгүй байна

НИТХ хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон. Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжилдаг. Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлах эсэх талаар ЗГХЭГ-ын дэд дарга Г.Баясгалангаас тодруулахад:
-Нийслэлийн Засаг даргыг батламжлуулах албан бичиг, санал ирээгүй байна. Тийм учраас бид одоогоор хариу өгөх боломжгүй байна гэлээ.
Харин НИТХ-ын Ажлын алба “Нийслэлийн Засаг даргыг батламжуулах албан бичгээ өчигдөр явуулсан” гэсэн тайлбар хэлж байна. Ямартай ч нийслэлийн Засаг даргыг батламжуулах албан бичиг хаана нэгтээ “гээгдэж” дарагдсандаа бус МАН-ын талцлаас үүдэж шийдвэрлэгдэхгүй гацсаар байгааг ажиглагчид хэлж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ