
Сүүлийн үед хүмүүс турахыг их хичээх болсон. Саунд орох, тураах, гүйлгэдэг цай уух, хоолоо сойх, өөхөө базуулах зэрэг олон арга хэрэглэдэг хэдий ч эдгээр нь хүнд их хортой. Хүнд жингээ хасах хэдхэн механизм байдаг. Цай нь дотроо гүйлгэх, хаван хөөх эмтэй байдаг. Ингэхээр бодисын солилцоо идэвхжээд турдаг. Турахыг хүссэн хүмүүс өөхөө бяцлуулна гэж ярьдаг. Хэрэв жин хасагдах хэмжээнд хүртэл өөхөө бяцлуулбал маш аюултай. Бяцалсан бүх өөх зөвхөн бөөрөөр гардаг. Тийм учраас энэ нь бөөрний шээс, хэрэгтэй, хэрэгггүй бодисыг ялгадаг торыг бүтэн бөглөх аюул гарна. Мөн хоолоо зохицуулж турах гэж ярьдаг.Ямар ч хоол идэхгүйгээр алим жимс, байцаа төдийгөөр болгочихдог. Зарим нь харьцангуй эрүүл диетэд орчихдог. Турах хамгийн зөв арга бол дасгал хөдөлгөөн хийх юм. Дээрх хэдэн механизмаар турдаг. Энэ бүхнээс эрүүл, биедээ хор учруулахгүйгээр турах хоёр арга байдаг. Эхнийх нь зөв хооллох явдал. Зөв хооллох гэдэг нь шингэн сайн уух, махны төрлийн юм чөлөөтэй идэж, төмснөөс бусад ногоо, цагаан идээ хэрэглэж болно. Чихэртэй ундаа уухгүй, дээд гурилан талх боов идэхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт хөдөлгөөнөөр турж болно. Гэхдээ баяр дөхөж, шинэ жил болон бусад баяруудаар даашинзандаа багтахын тулд долоо хоногийн өмнөөс яаж ч хичээгээд эрчимтэй турна гэж байхгүй. Урт удаан хугацаанд байнгын дасгал хөдөлгөөнтэй байж та турна. Ер нь олонхи нь тураах эм ууж турдаг гэсэн судалгаа бий. Тураах эмүүдийг хортой учраас эмийн сангуудаар зардаггүй. Энэ нь эрүүл мэндээ, зарим тохиолдолд амь насаа алдах хүртэл маш хортой.
Эцэст нь хэлэхэд маш богино хугацаанд жингээ хасна гэж байхгүй. Сард дээд тал нь 5 кг, , хэвийн бол 2 кг-аар хасч байвал хүний биед хоргүй. Дахин хэлэхэд хамгийн зөв эрүүл турах арга бол зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх явдал юм.
Emch.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ