ЖДҮХС-аас зээл авсан хүн бүрийг буруутгаж болохгүй


ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг Авлиагтай тэмцэх газраас шалгаж байгаа.
ЖДҮХС-аас улстөрд нөлөө бүхий этгээдүүд болон улстөрийн албан тушаал хашиж байгаа этгээдүүд болоод тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар өмнө нь АТГ-аас мэдээлсэн.
Шалгалтын явцын талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлстийн дарга эрхэлсэн комиссар Э.Идэрцог “ЖДҮХС-ын сонгон шалгаруулалтад 1031 төсөл хөтөлбөр ирж, 498 төсөл хөтөлбөр шалгарч, үүнээс 134 төсөл хөтөлбөрт 74.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Дараагийнх нь 260 төсөл хурлаар ороод 82 төсөл дэмжигдсэн. Нийтдээ 216 иргэн, хуулийн этгээд 99.5 тэрбум төгрөгийн ЖДҮХС-аас санхүүжилт олгожээ. Энэ санхүүжилт хоёр удаагийн тушаал гарч олгогдсон байна. Үүнийг АТГ-аас шалгаж байгаа.
ЖДҮХС-аас зээл авсан, зээл авч байгаа бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, иргэн болгоныг гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгож, буруутгаж болохгүй. УИХ-ын гишүүний эхнэр бизнеэс эрхлэгч байгаад, төсөл хөтөлбөр нь хуулийн дагуу шалгарч, шаардлага хангаад зээл авсан, зээл нь зориулалтын үйл ажиллагаанд зарцуулагдсан бол тухайн иргэн, аж ахуй нэгжийг буруутгаж болохгүй" гэлээ.
Авлигатай тэмцэх газраас ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд нь албан тушаалаа урвуулж, эрх мэдлээрээ нөлөөлж өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгуулсан эсэхэд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ