Венесуэлийн газрын тосны компанид ХОРИГ тавьж, хөрөнгийг нь битүүмжилжээ

img

АНУ-ын Засгийн газар Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанид эдийн засгийн хориг тавьсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. "Хоригийн дагуу тус компанийн долоон тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжлэхээр болсон" талаар АНУ-ын Сангийн яам уламжлав. 

 

 

Тус компани энэ жил 11 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөж байсан ч ийнхүү дээрх хоригоос болж, бүх төлөвлөгөө нь талаар өнгөрлөө. 

 

Саяхан өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог албан ёсоор тус улсын тэргүүн болгох АНУ-ын эхний алхам бол “PDVSA” компанид хориг тавьсан аж. 

 

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп, Гуайдог Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч, нэн даруй хууль бусаар сонгогдсон Николас Мадурог огцрохыг шаарджээ. Мөн Европын холбооны орнууд Мадурод найман өдрийн хугацаа олгосон ба энэ хугацаанд нээлттэй сонгууль явуулахыг шаардсан байна.

 

АНУ дээрх битүүмжилсэн мөнгийг Гуайдог албан ёсоор Ерөнхийлөгч болох үед нь Венесуэлийн Сангийн яам руу шилжүүлэхээр болжээ. 

 

Мадуро АНУ-ын хоригийн дараахан "Хуан Гуайдо бол АНУ-ын гар хөл" гэж мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ