Сангийн сайд асан С.Баярцогтыг суллажээ

Сангийн сайд асан С.Баярцогтыг нэгдүгээр сарын 16-наас эхэлж нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Түүнийг 13 хоног саатуулаад сулласан байна.
Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээг хийхдээ Айвенхоу майнз компанийн хувьцаа эзэмшигч байсан нь тогтоогдсон гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог мэдээлж байсан юм. Тэрбээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийж дуусгаад Айвенхоу майнз компанийн хувьцааны үнийг өсгөж, худалдан борлуулсан ашгаа оффшор дансандаа хадгалсан байсныг шалгалтаар тогтоосон тухай мэдээлж байв.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ