АНУ-ын ЖИНХЭНЭ ДАЙСАН-уудыг нэрлэлээ

img

АНУ-д тулгарч буй аюул заналхийллийн талаарх тайланг танилцуулжээ. Энэ талаар “www.cnbc.com” сайт мэдээллээ.

 

 

АНУ жил бүр “Дэлхий дахины Аюул заналын үнэлгээ” нэртэй тайланг танилцуулдаг уламжлалтай билээ. Энэхүү тайланг Тагнуулын байгууллагын дарга нар, Сенатын тагнуулын байнгын хорооны гишүүд олон нийтэд танилцуулжээ. Уг тайлангийн эхлэл хэсэгт цэнхэр гариг дахь эрх чөлөөний арал гэгддэг АНУ-д тулгарч буй аюул заналхийллийн талаар дурьдсан аж. АНУ-д тулгарч буй номер 1 заналхийлэл бол ОХУ, БНХАУ-аас ирэх үл үзэгдэх кибер заналхийлэл, халдлага гэнэ.

 

“Дэлхийн II дайны дараа олон улс аюулгүй байдлын тунхаглал гаргасан ба Москва, Бээжин санаатайгаар зөрчиж, нэг улсын аюулгүй байдалд заналхийлж байна” гэж тайланд бичжээ.

 

ОХУ-ын Засгийн газарт ажилладаг хакерууд 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого гарсан нь 2001 оны ихэр цамхагийг мөргөсөн аймшигт халдлагаас хойшхи том ЦОХИЛТ болсон юм.

 

АНУ-д өнгөрөгч Конгрессын сонгууль зохион байгуулагдсан ба Хятадын хакерууд сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг завдаж, хэд хэдэн удаа кибер дайралт хийжээ. “Уг кибер халдлагатай Хятадууд холбоотой” гэж АНУ мэдэгдсэн ч хараахан нотлох баримт олоогүй юм.

 

Мөн ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн халдлага гарах өндөр эрсдэлтэй буйг уг тайланд онцлон тэмдэглээд “Зэвсэгт халдлага, үймээн самуун болон хүчирхийллээс илүүтэй кибер халдлага АНУ-д эмх замбараагүй байдал үүсгэж байна” гэж тэмдэглэжээ.

 

АНУ-д заналхийлж буй номер 2 заналхийлэл бол Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, “Аллахын дайчид” хэмээн өөрсдийгөө тунхаглаад буй алан хядах “Исламын улс” бүлэглэл багтлаа.

 

 

АНУ болон холбоотон орнуудын дэмжлэгээр Пхеньян илүү нээлттэй болж, шат дараатай цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, үр дүнтэй алхмууд хийгдсээр. Мөн өнгөрөгч онд олон жил дайсагнасан харилцаатай байсан АНУ-Хойд Солонгосын удирдагчид уулзсан нь XXI зуунд тэмдэглэн үлдэх чухал үйл явдал юм. ТРАМП-КИМ нарын хоёр дахь дээд хэмжээний саммит уулзалт тун удахгүй зохион байгуулагдах билээ.  “Пхеньян цөмийн зэвсгээ 100 хувь устгах бодолгүй байгаа. Тэд нууц агуулахдаа хор хөнөөлтэй зэвсгээ хадгалж байгаа” гэж албаныхан мэдэгджээ.

 

Харин Ойрхи Дорнодыг хүчирхийлж, барууны олон орон цуст халдлага үйлдсэн террористууд өнөөг хүртэл Вашингтоны толгойг гашилгаж буй гэнэ. Тус бүлэглэлийн цар хүрээ багасч буй боловч хор хөнөөл нь хумигдаагүй болохыг ТЕГ-аас уламжлав.

 

Цагаан ордны тэргүүн Трамп шинэ оны өмнө “Исламын улс” бүлэглэлийг нухчин дарсан хэмээн баяртайгаар мэдэгдсэн ч түүний мэдэгдэлд олон улс эргэлзэж бас түгшсээр.

 

Сүүлийн таван сарын хугацаанд террористууд Сири болон Ирак дахь газар нутгаа тэлэх бодлого явуулахгүй байгаа ч нийгмийн сүлжээгээр дамжуулан хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, тэр тусмаа АНУ болон Европыг заналхийлсээр байна.

 

АНУ-ын номер 3 заналхийллийг “хэт хувиа хичээсэн, бусдыг үл хүндэтгэсэн үзэл”-тэй холбоотой гэж албаныхан онцлов.

 

Учир нь “АНУ өөрийнхөө дайсныг өөрөө бий болгосон” гэж тус тайланд тодоор тэмдэглэжээ. Олон жил найрсаг харилцаатай үр дүнд нь худалдаа наймаа тогтмол хийж байсан БНХАУ-тай гэнэт сөргөлдөж, олон улсыг хамарсан худалдааны дайн дэгдээсэн явдал. Мөн “буруугүй буруутан” гэдэг шиг ОХУ-ыг олон улсын тавцанд ГАНЦААРДУУЛАХ бодлого явуулснаас болж, хоёр улсын харилцаа яг л хүйтэн дайны он жил рүү буцаад байна.

 

АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар ОХУ-ыг хийгээгүй хэргийнх нь төлөө үргэлж буруутгаж, улс төрийн бодлогыг нь хатуугаар шүүмжилдэг. Украины зүүн хязгаар, Крымийн хойгийн асуудал, Британид хордсон ОХУ-ын тагнуулчийн хэргээс болж, АНУ, ОХУ-ыг ГЭМТ ХЭРЭГТЭН гэж цоллодог.

 

Мөн АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Трамп сонгогдсны дараа АНУ-ын дайсны тоо харьцангуй нэмэгдсэн гэж шинжээчид үзжээ. Учир нь Трамп нэгдсэн улсыг төлөөлөх бус өөрийн дүгнэлтээр тусгаар улс орнуудыг ялгаварлан гадуурхсан юм.

 

Трамп өнгөрөгч онд Израйлийн төлөө “ЮНЕСКО” байгууллагыг орхисон бол дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх “Парисын уур амьсгалын гэрээ”-г орхих, “НАТО”-ын гишүүнчлэлээ цуцлахаа илэрхийлээд буй.

 

Тэрбээр исламын шашинтай орнуудыг шүтлэгээр нь ялгаварлаж, улсдаа нэвтрэхийг хориглосон бол Африкийн орнуудыг “бохир заваан” хэмээж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан билээ. Өнөөг хүртэл АНУ-Мексикийн хил орчимд Төв Америкийн орнуудаас ирсэн цагаачид хүндхэн нөхцөлд амьдарсаар байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Америк өөрөө дэлхий нийтийн, хүн төрөлхтний номер нэг дайсан мөнөөс мөн билээ. Хүн төрөлхьөн дээр анх удаа халуун цөм туршиж дэлхийн 2 р дайнаас хойш бараг л бүх дайныг эхлүүлж, эсвэл улс гүрнүүдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, террорист бгуулагуудыг санхүүжүүлж зэвсэглэж бна.
2019-01-31
Хөгийн яанкуудаас л хамаг балаг гарч байгаа ш дээ. АНУ гэж улс дэлхийг сүйрүүлж дайн дажин өлсгөлөн хамаг муу муухай бүхэн рүү оруулж байгаа ш дээ.
2019-01-31
bultuush:
майкл жексон бага насны эхрэгтэй хүүхэд хүчинддэг байсан гэнээ манай гомо мөнхөө ах яг адилхан бага насны эрэгтэй хүүхэд сонирхдог ха ха ха зартай эр шүү
2019-01-30
GAAX tyi:
Manai zanalt daisan bol Amerik
2019-01-30
irgen:
ganzhan ene oron l delhiig ayultai baidald oruulj baigaa,
2019-01-30
дэлхийн номер нэг дайсан бол америк болоод байна даа.
2019-01-30
Zochin:
ANU delhiid noerhloo togtooh gej oroldohoo bolih heregtei. Uls ornuudiin dotood heregt hondlongoos ooriin ashig sonirhliin uudnees oroltsoh, oorsdiin ashig sonirhold uilchildeg uls oron bolgoh, shashin shutlegeer ni yalgavarlan gaduurhah, busad terguulegch ornuudiig gantsaarduulah, horig tavih argaar EZ-iin daramt uchruulah bodlogo, huiten dainii ueiin bodlogoosoo onoog hurtel salj chadahgui bgaa ni oorinh orond shuud bolon shuud busaar ergeed noloolol uzuulj bgaag oilgoh heregtei. Delhii dahind amar amgalan enhtaivan chuhal bna
2019-01-30