МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдахаар товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Тус намын удирдах өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргаар хэнийг томилохоо хэлэлцэх юм байна.
УИХ-ын даргаар томилогдох магадлалтай эрхмээр Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын нэрс яригдаж байгаа. Гэхдээ тус намынхан УИХ-ын даргад хэнийг томилох тохироонд хүрч чадаагүй байгаа аж. Тиймээс өнөөдөр хэнийг УИХ-ын даргаар томилох асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ