Цочир хүйтэрсний улмаас 8 хүн амиа алджээ

img

АНУ-д түүхэнд тохиогүй хүйтэн өдрүүд үргэлжилсээр байна. Туйлын ойролцоох нам даралтын бүсийн хүйтнээс болж, АНУ-ын баруун эргийн хотуудад огцом хүйтэрч, иргэд хүндхэн нөхцөлд амьдарч байна. 

 

 

Тэгвэл байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо "найм"-д хүрсэн гэж албаныхан уламжлав. 

 

"Чикаго хотод агаарын температур -30 градус болсон бол Хойд Дакота мужид -37 градуст хүрч,  Антрактидын зарим хэсгээс ч хүйтэн болсон" гэж Цаг агаарын хүрээлэнгээс мэдэгдлээ. 

 

Мөн хүйтэн цаг агаарын нөлөөнд 250 гаруй сая хүн хамрагдаж, 90 сая хүн -17 градус болон түүнээс ч дор температурт байх гэнэ. 

 

Гранд Форкс болон Хойд Дакотад өчигдөр агаарын хэм -54 хүрчээ. Эрх баригчид иргэдээ шаардлагатай биш бол холын замд явахгүй байхыг уриалжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MGL:
Nooluuraa nehiigee chuluu bolgoh bolomj ene l baina daa
2019-02-01