Филиппинд нуугдсан Хятад авлигачинг шилжүүлэн өглөө

Филиппинийн хуулийнхан авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын төрийн албан хаагчийг эх оронд нь шилжүүлэн өгсөн талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ.

Хоёр улсын хуулийнхан өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж, 210 сая ам.долларын авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Ши Хаожи гэх 49 настай этгээдийг амжилттай баривчилсан гэнэ.
Тэрбээр баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлж, зугтахыг санаархсан аж.
"Хэрэгтэн байх ёстой газраа байгаа" гэж БНХАУ-ын Үндэсний хяналтын хорооны дэд дарга Ли Шюлэй мэдэгдээд "Энэ хэрэг их хэмжээний мөнгөтэй холбоотой. Тиймээс нийгэмд маш муугаар нөлөөлсөн хэрэг" гэж хэлжээ.
Ши Хаожигийн шүүх хурал ирэх долоо хоногт болно.
Дээрх хэргээс гадна 2003 онд авлига авсан хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж гадаад руу зугтсан Ванг Жүнвэн сайн дураараа бууж өгсөн" гэж БНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллагаас мэдэгдэв.
Тус улс өнгөрөгч онд авлигын хэрэгт холбогдсон 600 мянга гаруй хүнийг байцааж, мэдүүлэг авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ