Сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй

Сар шинийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2019.01.25-ны өдрийн А/54 дүгээр захирамжид зааснаар 1 сарын 26, 27, 2 сарын 2,3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн оронгоороо хязгаарлагдаж, хөдөлгөөнд оролцуулна. Үүнтэй холбогдуулан энэ өдөр /2019.02.02/ улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
Харин Засгийн газраас ирэх баасан гараг буюу 2 сарын 08-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ