Улс төрийг орхихоор зэхэж буй Канцлер фэйсбүүкээ хаалаа

img

Германы канцлерь Ангела Меркел өчигдөр 2.5 сая дагагчтай фэйсбүүк хуудсаа хааж буйгаа зарласан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр нийгмийн сүлжээндээ богино хэмжээний видео бичлэг байршуулж, дагагч нартаа мэдэгдсэн байна. 

 

Меркел дээрх бичлэгт "Өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн та бүхэндээ гүнээ талархаж байна. Миний бие "Христийн Ардчилсан Нам"-ын даргаар ажиллахаа больсон. Уг үйл явдлын улмаас би фэйсбүүк хуудсаа хаахар боллоо" гэж ярьжээ. 

 

Канцлер өнгөрөгч оны арванхоёрдугаар сард намын даргын суудлаа Аннегрет Крамп-Карренбауэрт шилжүүлэн өгсөн билээ.

 

Түүний Канцлерийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2021 онд дуусгавар болох ба тэрбээр улстөрд эргэн ирэхгүй гэдгээ илэрхийлээд буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

germanii huzuugui dorj omhii avgai
2019-02-07
german orong muslimeerl duurgesen baih oor yu
2019-02-02