БРАЗИЛ: Далан нурсны улмаас 300 гаруй сураггүй болжээ

img

Бразилын зүүн өмнөд хэсгийн Минас-Жирайс мужид өнгөрөгч долоо хоногт “Vale” компанийн уурхайн далан гэнэт нурсан юм. 

 

 

"Ослын газар ажиллаж буй аврагчид нурангиас 110 хүний цогцсыг гаргасан ба 71 хүнийг хэн болохыг тогтоосон" гэж Иргэний хамгаалалтын газрын төлөөлөгч "AFP" агентлаг мэдээллээ.

 

Аврах ажиллагаа үргэлжиж буй бөгөөд 300 гаруй хүн сураггүй хэвээр байна

 

“Vale” компанийн удирдлагууд хохирогчдын гэр бүлд 100 мянган реал буюу 36 мянган ам.долларыг олгохоор болсон гэж мэдэгджээ. 

 

Харин хохирогчдын гэр бүлийнхэн уг нөхөн олговор хэтэрхий бага хэмээж, эрх баригчдаасаа уг асуудалд анхаарлаа хандуулахыг уриалсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ