Австралид түүхэнд тохиогоогүй ХЭТ ХАЛАЛТ болжээ

img

Австрали улсад өнгөрөгч сард түүхэнд болоогүй хэт халуун өдрүүд тохиосон талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ. 

 

 

Тус улсын өмнөд далайн эрэгт байрлах Аделайд хотноо өнгөрөгч сарын 26-нд агаар агаарын хэм 46.6 градус хүрсэн гэнэ. 

 

Хэт халсны улмаас өндөр настан, жирэмсэн эхчүүдийн даралт ихсч, түргэн тусламжийн дуудлага өссөн аж. 

 

Мөн хэт халууны үеэр  гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид уриалжээ.  Халуунаас болж "олон тооны загас үхсэн болох"-ыг мэргэжилтнүүд тогтоосон байна. 

 

Цаг уурын өөрчлөлтөөс урьдчилсан сэргийлэхгүй бол ирэх зун цаг агаарын эрс тэс үзэгдэл болж, олон зуун хүн эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй буйг сануулжээ. 

 

Цаг уурын шинжлэх ухааны төвийн эрдэмтэн Майкл Грөүс "AFP" агентлагт “Нүүрс хүчлийн хийг багасгасан ч хэт халуун өдрүүд олширсоор байна" гэж мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ozoni tsoorhoin tusgal taarchde.
2019-02-03