Ард түмнийхээ төлөө Николас, Гуайдо нар тэмцлээ зогсоо

img

Арабын хойгт шашны айлчлал хийгээд нутаг буцаад буй Ватиканы хамба лам Францис хоёр удирдагчтай болоод буй Венесуэлийн асуудалд ихээхэн хямарч буйгаа илэрхийлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр нэн даруй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо нарыг эвлэрч, ард түмнийхээ төлөө буулт хийж, улс төрийн хямралаа цэгцлэхийг уриалсан байна.

 

Хамба ламтан "Венесуэлийн асуудал миний сэтгэлийг зовоож байна. Олон сая иргэний аюулгүй байдлын төлөө тэд тэмцлээ харилцан зогсоож, хамтран ажиллах учиртай. Мөн Венесуэлийн дотоодын асуудалд аль нэг улс оролцож, гал дээр том нэмэх учиргүй" гэж мэдэгджээ.

 

Хамбатан түүхэндээ анх удаагаа исламын шашинтай Арабын Эмират улсад гурван өдрийн турш айлчилсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ улсын нефьтэнд шунасан Америк холбоотнуудаа ашилаж зохиомол хориг тавьж ЭЗ ыг нь сүйрүүлсэн. Гуайда гэгч бол зүгээр эх орон ард түмнээсээ урвасан Америк бууны нохой ш дээ. Иргэний дайн дэгдээж бууны нохой засаг төрд гарвал энэ улсын баялаг бараг үнэгүй Америк руу урсах болно.
2019-02-12
иргэн:
Гадны шашны тэргүүн эв эийг хичээж байхад манай хамба лам улс төрийн эд бужагнаан дунд ямар хэргэм зэрэг авсан гэвээ.
2019-02-07