Мөнгө угаасан гэгдэж буй Нажаб Разакын шүүх хурал хойшиллоо

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох шүүх хурал дахин хойшилсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Давж заалдах шатны шүүх Разакын хуульчдаас мэдүүлэг авсны дараахан дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.
Разакыг 2009-2018 оны хооронд Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа төрийн өмчийн "1 MDB" сангаас 4.5 тэрбум гаруй ам.долларыг хувьдаа завшиж, мөнгө угаасан хэмээн прокурорууд буруутгаж буй юм.
Түүнийг 40 гаруй зүйл ангиар буруутгаж буй бол эхнэрийг нь мөн хэд хэдэн зүйл ангиар буруутгажээ.
Малайзад өнгөрөгч онд зохион байгуулагдсан парламентын сонгуулиар өнөөгийн Ерөнхий сайд Махатхир Бин Мохамадын нам ялалт байгуулж, 40 жилийн дараа анх удаагаа эрх баригчид үндсэн байр сууриа алдахад хүрсэн билээ.
Мохамад Ерөнхий сайд болсныхоо дараа Разакыг шалгахаа амлаж, түүнийг "Малайзыг цөлмөсөн луйварчин" хэмээн цоллосон билээ.
Прокурорууд өнгөрөгч онд Разакын гэрээс 270 сая ам.доллараар үнэлэгдэх үнэт эдлэл, дэлхийн цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн гар цүнх зэргийг хураан авч, улсын өмч болгожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ