Викториа загвартаа үслэг эдлэл, могойн арьс ашиглахгүй

img

Загварын ертөнцөд хүч төрөн орж ирж, өөрийн гэсэн нэрийн брэндтэй болоод буй Викториа Бекхэм амьтны эрхийг хамгаалагчдын уриалгыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

 

Амьтны эрхийг хамгаалагчид жил гаруйн өмнө нь загвар зохион бүтээгчдийг амьтны үслэг эдлэлээс татгалзах уриалга гаргасан түүхтэй.

 

Ийнхүү хатагтай Бекхэм амьтны үслэг эдлэлээс татгалзсан цөөхөн загвар зохион бүтээгчдийн нэг болжээ. 

 

Түүний хэвлэлийн төлөөлөгч "Victoria Beckham” брэнд цаашид олон нийтэд танилцуулах загварууддаа амьтны үслэг эдлэл болон могойн арьсыг оролцуулахгүй. Бид байгаль орчинд хор хөнөөл учруулахаас татгалзаж, цаашид амьтны эрхийг хамгаалагчдыг дэмжин ажиллана" гэж мэдэгдэв. 

 

"Victoria Beckham” брэндийн 2019-2020 оны загваруудад ямар үслэг эдлэл болон могойн арьс багтаагүй гэнэ. 

 

Дэлхийн шилдэг брэнд “Chanel”, “Vivienne Westwood” гэх брэндүүд өнгөрөгч онд үслэг эдлэлээс татгалзаж буйгаа зарласан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ