ФОТО: Цагаан Дара Эх бурханыг бүтээлээ

img
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Цагаан Дара Эх бурханыг нэг өдөрт бүтээх арга хэмжээ өнөөдөр Богд Хааны ордон музейд боллоо. Богд хааны ордон музей, Соёлоор гийгүүлэхүй ТББ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим, Монголын бурхны шашны урлагийн зөвлөх ТББ-ын уран бүтээлчид Цагаан Дара Эх бурханыг бүтээж, заллаа.

 

Нэг өдөрт Цагаан дара эх бурхан бүтээх уг уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан дар эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд нэлээд тоогоор хадгалагдан үлдсэн байдаг. Шинийн наймны өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг түүхэн уламжлалыг дахин сэргээх санал санаачлагыг музейгээс гарган “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-тай хамтран 2013 оноос эхлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамт зохион байгуулсаар 7 дахь жилтэйгээ золгож байна. 


Богд хааны ордон музейн сан хөмрөгт Цагаан дара эхийн танка, зээгт наамал, цутгамал, баримал, чулуу, загал зураг зэрэг олон янзын аргаар, төрөл бүрийн материал ашиглан бүтээсэн үнэт үзмэрүүд хадгалагдаж байна. Үүний дотор 100 гаруй жилийн өмнө шинийн наймны өдөрт багтаан бүтээсэн Цагаан дара эх бурхад, алдарт зураач марзан Шаравын бодит хүний царайтайгаар бүтээсэн Цагаан дара эх зэрэг бүтээлүүд ихэд алдартай юм. 
 

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsagaan nogoon ulaan dari eh gh met ene 1 t1 balai yum aa bolimoor bn aaa. iim balai yum buteegeee uls oron harin ch mukhdug yum shuu. uuniig huuramch shuteen gedeg yum ... ingej balairch baikhaar zugeer bsan ni deer...
2019-02-13
лам:
улаан нь л дээр байсан юм даа
2019-02-13
zochin:
гомо мөнхөө ах аа та боссуудын мөнгө олох боломжийг нь үгүй хийчихсэн юм уу. хүмүүс тэгээд уурлаад байхийн. та яг яацийн
2019-02-13