Энэтхэгт халдлага болж, 40 цагдаа амь үрэгдэв

Энэтхэгийн хойд хэсгийн Кашмир хотноо террористууд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Террористууд халдлагын гол байгаа цагдаа нарыг болгосон аж. Халдлагаар 40 цагдаа амиа алдаж, олон зуун хүн шархаджээ.
Их хэмжээний тэсрэх бөмбөг тээвэрлэсэн автомашин шалган нэвтрүүлэх хэсэгт дэлбэрсэн аж.
Энэтхэгийн эрх баригчид хөрш Пакистантай зөрчилдөх болсон ба 1989 оноос тус бүсэд цэргээ байршуулсан юм. 30 жилийн хугацаанд анх удаагаа цагдаагийн албан хаагчдын гол байгаа болгосон томоохон халдлага боллоо гэж эрх баригчид мэдэгдэв.
Халдлагын цаана Пакистаны хэт даврагч Жайш аль Мухаммад бий гэж албаныхан уламжилжээ.
Пакистаны эрх баригчид халдлагын хохирогчдод эмгэнэл илэрхийлээд, халдлагыг Пакистан дахь террористууд үйлдсэн гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ