Оросын сенатор 1.5 сая рублиэр аллагын ЗАХИАЛГА өгчээ

img

ОХУ-ын парламентын дээд танхимын гишүүнийг өнгөрсөн сарын эцсээр чуулганы танхимаас баривчилсан юм. Тус парламентын хамгийн отгон гишүүн, 32 настай  Рауф Арашуковыг аллагын захиалагч, авлига өгсөн, сүрдүүлгийн хэд хэрэгт буруутгаж баривчилсан гэдгээ Ерөнхий Прокурорын газраас мэдэгдсэн юм.

 

 

2010 оны дундуур Карачай-Черкессийн бүс нутгийн Захирагчийн зөвлөх Фрал Шебзухов, Залуусын байгууллагын дэд тэргүүн Аслан Жуков нарыг олон удаа буудан хөнөөсөн аж. 

 

Эдгээр аллагын гол захиалагчийг гишүүнийг хэмээн хуулийнхан үзсэн ба дээрх аллагыг үйлдсэн этгээд хүртэл түүнээс захиалга авсан гэж өгүүлжээ.

 

Тэгвэл Рауф Арашуков 1.5 сая рубль төлж, дээрх хоёр аллагыг захиалсан гэж гэрчүүд мэдээлсэн талаар ОХУ-ын мөрдөн байцаах газраас уламжилсан талаар "meduza.io" сайт мэдээлэв. 

 

Фрал Шебзуховыг хөнөөхөд 5,000 рубль, харин Аслан Жуковыг хөнөөхөд 1 сая рубль өгсөн гэнэ. Харин гишүүн уг баримттай санал нийлэхээс эрс татгалзаж, "Би ямар ч буруугүй. Энэ бол улс төрийн явуулга. Би бол хохирогч" гэж мэдэгджээ. 

 

Тэрбээр уг хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлж болзошгүй гэв. 

 

Мөн гишүүнээс гадна түүний эцэг, “Газпром”-ын охин компанийн зөвлөх Раул Арашуковыг баривчилсан юм. Эцэг Арашуковыг 450 сая ам.долларын байгалийн хий хулгайлсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгасан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mudaki:
orosuud unen mudak shuu 20 sayy tugruguur hun alj bdg, mongold irvel iluu mongo hiine dee, manai bbaychuud say dollar tolno doo kk
2019-02-17
zochin:
5 yolgoin nvvrs shaasan lalaruud uaasan be .??? rever gardenii shvvgchidee ??? nymdorjiin 2 zulbasga 10 jil vnegvi zuusun
2019-02-17
Уншигч:
ТинПу-д таалагдахгүй л үйлдэл хийж дээ.
2019-02-15
bold:
manai gantulga yag ijil
2019-02-15