Трамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ
2019-02-17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ. Тэрбээр энэ талаар хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд мэдэгдсэн аж. 

 

 

Трампыг өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн үйл явцыг зогсоох үйл ажиллагааг тэргүүлсэн учир уг нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлсэн гэнэ.

 

Харин Цагаан ордны тэргүүн Нобелийн шагналд Японы Ерөнхий сайд Шинзо Абег нэр дэвшүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ. 

 

Ерөнхийлөгч Трамп "АНУ-Хойд Солонгосын хоорондох албан ёсны яриа хэлэлцээр хийхэд Абегийн оролцоо маш их байсан. Түүний гавъяаг хэн ч мартах учиргүй" гэж хэлжээ. 

 

Мөн Ерөнхий сайд Абе, Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх сонирхолтой буйгаа мэдэгдсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
энэ 2 яасан гэж бие биенээ шагнах гээд доль цохицгоогоод байгаа юм болоо...ойлгосонгүй
2019-02-18
Илүү үгт:
Трамп гээд таслал тавичихаар юу гэж ойлгох вэ? Бичиг үсгийн дугуйланд явбал зүгээр юм.
2019-02-18
Нобeлийн шагналыг барагтай бол намын харьяалалтай улс төрийн албан тушаалд байгаа хүнд өгдөггүй байх. Энхийн замаар асуудлыг шийдсэн активист хүмүүст бол өгч байсан
2019-02-17
иргэн:
Японы ард түмэн нийгмийн шилжилтийн хамгийн хүнд үед тусламжийн гараа сунгаж одооч гэсэн биднийг дэмжиж байнгаа цөөхөн орны нэг. Гэхдээ америк японы холын улс төрийн бодлогыг бид бодох л ёс той. Трамп юу гийгүүлчихээд энэ шагналыг авах эрхийг японууд дэмжих болов. бодоод үзээрэй.
2019-02-17
иргэн:
таарсан шуудай гэж үг байдаг.
2019-02-17
Трамд, Абе хоёр бие биенээ шагначихаа ч. Тэгвэл гоё ш дээ.
2019-02-17
Илүү үгт:
Трамп гээд таслал тавичихаар юу гэж ойлгох вэ? Бичиг үсгийн дугуйланд явбал зүгээр юм.