Хиларид боломжоо алдсан хөгшин сенатор, 2020 онд Трампыг ялахаа амлав

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Ардчилсан намын сунгаанд Төрийн бичгийн дарга асан Хилари Клинтонд хэдхэн хувийн саналаар ялагдал хүлээсэн сенатор Берни Сандерс өчигдөр дахин сонгуульд өрсөлдөхөөр болсон тухайгаа зарласан талаар "ВВС" агентлаг мэдээллээ.
Вермонт мужаас сонгогдсон сенатор Берни Сандерс өчигдөр "Би 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаа тэргүүлэн оролцож, эрх баригч гэх статусаа эргүүлэн авчрахаа амлаж байна. Хамгийн гол нь би намын сунгаанд ялалт байгуулах учиртай. Бид ялалтын зам руу алхаж байгаа. Учир нь ирэх сонгууль сөрөг хүчинд АШИГТАЙ. Иргэд эрх баригч Бүгд Найрамдах нам болон Ерөнхийлөгч Дональд Трампт дахин итгэл хүлээлгэх нь эргэлзээтэй. Би 2020 оны сонгуульд Трампын ялах болно. Гэхдээ Трамп дахин намаа тэргүүлж, өрсөлдөх нь эргэлзээтэй" гэж ярьжээ.
Өдгөө 77 настай Сандерс өмнө нь Ерөнхийлөгч Трампыг "Сэтгэцийн өвчин бас арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч" хэмээсэн юм.
Ардчилсан нам 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн шалтгааныг Сандерс "Хилари Клинтоны 100 хувийн алдаа" гэж тайлбарлажээ.
Учир нь сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн өдрийн өмнө өрсөлдөгчид Хилариг улсын чанартай мэдээллийг хувийн е-мэйл хаягтаа хадгалдаг байсныг илчилсэн билээ. "Хиларигийн хайхрамжгүй зан Ардчилсан намыг эрх баригч гэх титмээ алдахад хүргэсэн" гэж Сандерс өмнө нь шүүмжилж байв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ