Алдарт ҮНСЭЛТ зургаас сэдэвлэсэн хөшөө дээр #MeToo хэмээн бичжээ

img

XX зууны үеийн шилдэг гэрэл зургуудын нэг болох ҮНСЭЛТ зургийн эзэн Жорж Мендонса өнгөрөгч ням гаригт  95 насандаа таалал төгссөн билээ. 

 

 

1945 онд дайн дууссны баярыг тэмдэглэхээр олон зуун хүн төв талбайдаа цугларч байхад усан цэрэг Мендонса өмнө нь огт уулзаж байгаагүй Грета Фридман гэх сувилагч бүсгүйг уруул дээр нь үнссэн юм.

 

Флорида мужид дэлхийн шилдэг зургуудын нэгээр хөшөө сүндэрлэсэн билээ. Харамсалтай нь уг гайхалтай хөшөөн дээр улаан шүршдэг будгаар #MeToo хэмээн бичсэн байна.

 

Цагдаагийнхан хөшөөн дээр үг бичсэн этгээдийг эрэн сурвалжиж эхэлсэн талаар "www.nbcnews.com" сайт мэдээллээ. 

 

Хожим нь ҮНСЭЛТ хэмээн олноо алдаршсан дээрх зургийг гэрэл зурагчин Алфред Эйзенштадт хальснаа буулгасан  ба энэхүү зураг Life” сэтгүүлд заларч байв.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Буруутныг заавал эрж олоорой. Гуйж бна. Би л лав тэсэхгүйнэ. Хйаран хөшөө хайран сахйан гэрэл зураг хайран дурсамж. Гэмтнийг олж гэсгээ.
2019-02-20
гайхалтай зураг гайхалтай хөшөө үнэхээр харамсалтай юм болжээ , буруутныг заавар эрж олох хэрэгтэй
2019-02-20
ХЭРЭГГҮЙ:
ТАНАЙ shuud.mn САЙТ ИЙМ ТЭНЭГ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХАА БОЛИОО. Хэнд хэрэгтэй юм
2019-02-20