БАНГЛАДЕШ: Онгоц барьцаалахыг санаархсан этгээдийг устгажээ

img

Бангладеш улсын “Biman Bangladesh Airlines” компанийн “Boeing 737-800” онгоцыг барьцаалахыг санаархсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тус онгоц хуваарийн дагуу Дакка хотоос Дубай хотноо очихоор нислэг үйлдэж байв. 

 

 

Уг үйл явдлаас болж онгоцны ахмад  Читтагон хотноо буулт хийсэн байна. Ахмад төв станцдаа “Гэмт этгээд гар буутай. Зорчигчдын дунд хүүхдүүд бий” гэж хэлжээ.

 

Тус онгоцонд 148 хүн зорчиж явсан ба аврах ажиллагааны үеэр хүний амь нас эрсдээгүй гэж албаныхан баталлаа.

 

Харин Бангладешийн тусгай хүчин онгоц барьцаалсан этгээдийг бууджээ. Гэмт этгээдийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч шархаа дийлэлгүй өнгөрсөн шөнө амьсгал хураасан гэнэ.

 

Шалтгалтаар уг этгээд 25 настай Бангладешийн иргэн болохыг тогтоожээ. Тэрээр ямар зорилгоор онгоц барьцаалахыг санаархсан нь нууц байна. 

 

Албаныхан “Гэмт этгээд бууж өгөхийг хүсээгүй, эсэргүүцэл үзүүлсэн. Улмаар түүнийг буудсан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ