"Asiana Airline" компани Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр боллоо

Өмнөд Солонгосын Засгийн газар хоёр дахь том агаарын тээвэрлэгч "Asiana Airline" компанид Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрх олгосон талаар "www.koreatimesus.com" сайт мэдээллээ.
Инчеон-Улаанбаатарын чиглэлд олон жилийн турш Korean Air компани онцгой эрх эдэлж байсан ба өрсөлдөөний тухай хуулиар дээрх сонгон шалгаруулалтыг явуулжээ.
Уг чиглэлд нислэг үйлдэхийн тулд "Asiana Airline" компаниас гадна олон компани өрсөлдсөн ч гол өрсөлдөөн "Asiana Airline" болон "Jeju Air", " Eastar Jet" компанийн хооронд болжээ.
Хэдий "Jeju Air", "Eastar Jet" компани гол зорилгодоо хүрч чадаагүй ч Сингапурын чиглэлд нислэг үйлдэх эрх олгожээ.
"Asiana Airline" компани долоо хоногт гурван удаа Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ. Харин "Air Busan" компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд нисэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ